Сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ дүгнэлээ

Сарын эхний 20 хоногт хүдэр дэх зэсийн агуулга 0.450 хувь, молибдений агуулга 0.0243 хувьтай буюу төлөвлөгөө 98.3-179.2 хувийн үзүүлэлттэй гарчээ. Зэсийн металл авалт 101 хувиар, молибдений металл авалт 112.1 хувиар биелж, баяжмал дахь зэс 7179 тонн, молибден 240 тонн буюу төөвлөгөөний биелэлт 102.8-207.9 хувьд хүрсэн байна. Эрдэнэт үйлдвэрийнхэн сарын эхний 20 хоногт хуурай жингээр 37261 тонн зэсийн баяжмал, 599.1 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.5 хувь, молибдений баяжмалын чанар 104.3 хувиар биеллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ