"Netflix"-ийн ерөнхийлөгчийн хөрөнгө 6,4 тэрбум доллар болов

 Сүүлийн хоёр сард компанийнхаа хувьцааг 225 сая доллараар зарсан "Netflix"-ийн ерөнхийлөгч Рид Хастингс жилийн хугацаанд иймэрхүү байдлаар 600 сая доллар олжээ. "Bloomberg"-ийн тооцоолсноор энэ мөнгө "Game of Thrones" киноны зургаан цувралыг хийхэд хангалттай гэнэ. Дашрамд өгүүлэхэд өнөө жил Рид Хастингсын хөрөнгө 6,4 тэрбум доллар болж өссөн төдийгүй "Netflix"-ийн захиалагчдын тоо 28 саяар нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ