БЗД-ийн эмнэлгийн голомтоос 6 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд 1,075 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 "Сүүлийн 24 цагийн хугацаанд зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1,075 боллоо.

  • Эдгэрэлт – 584
  • Эмчлэгдэж байгаа- 482 \Хөнгөн 416, Хүндэвтэр 57, Хүнд 6, Маш хүнд3\
  • Нутаг буцсан 9 хүн болсон байна.

ОХУ-д өвчлөл цаашид тархах магадлал өндөр байна.

Англи улсад гарсан шинэ мутацид орсон коронавирусийн халдвараар Хонгконгд хоёр хүн өвчилсөн. Шинэ коронавирусийн тархалтын хурд өндөр, бага насны хүүхдүүд, залуучуудыг өвчлүүлэх хандлага их байна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ