100 айл орчимд маш их агаарын бохирдолтой байна

Тэгвэл агаарын энэхүү бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
БОХИРДОЛТОЙ: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлө илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
ИХ БОХИРДОЛТОЙ: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
МАШ ИХ БОХИРДОЛТОЙ: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ