А.Амбасэлмаа: БЗД-ийн эмнэлгийн голомтоос 4, Хавдар судлалын үндэсний төвөөс 3 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 7 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 4 хүнээс илэрсэн байна. Өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хавьтал 1 хүнээс илэрсэн байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс 3. Тодруулбал, 2 нь тус төвийн эмч ажилтан, нэг нь ойрын хавьтал.
Ийнхүү тус эмнэлэгт 146 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүн 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал 1 байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 292 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 217
- Орхон 25
- Улаанбаатар 292
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 618 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1082, эдгэрсэн 711, эмчлэгдэж байгаа 362 байна. Үүнээс 300 хөнгөн, 53 хүндэвтэр, 6 хүнд, 3 хүн маш хүнд байна. Мөн сүүлийн 24 цагийн дотор 127 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ