Зэвсэгт дайчид 100 гаран хүн хөнөөжээ

Этиофын баруун бүс Бенишангул-Гумузад зэвсэгт дайчид халдан, 100-гаад хүн хороов. "Халдлага Бекожи тосгонд болсон" гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдсэн ба Африкт хүн амын тоогоор хоёрдугаарт ордог энэ улсад 2018 онд Абий Ахмед ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хүчирхийлэл газар авч байгаа гэнэ. Ирэх онд болох сонгууль газар, эрчим хүч, нөөц баялагтай холбоотой хурцадмал байдлыг улам сэргээх төлөвтэй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ