БЗД-ийн голомтоос 38, Франкфуртын онгоцоор ирсэн 1 иргэнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. /2020.12.27/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба дарга А.Амбасэлмаа: 12-р сарын 26-нд нийт 14646 шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 38 нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой. Ийнхүү тус эмнэлэгт 184 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 28, өвчтөн 84, сахиур 24 байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 330 болж байна.

Хавдар судлалын үндэсний төвд голомт үүссэн. Гурван хүний ойрын болон дам хавьтлуудын шинжилгээг хийж, 90 хувьтай байна. Одоогоор коронавирус илрээгүй. 

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Аймгуудаар авч үзвэл, 

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 217
  • Орхон 25
  • Улаанбаатар 330
  • Дорноговь 32, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна. 

Дотоодын халдвар 656 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1121, эдгэрсэн 711, эмчлэгдэж байгаа 400 байна. Үүнээс 336 хөнгөн, 54 хүндэвтэр, 7 хүнд, 3 хүн маш хүнд байна." гэлээ.

Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Хавдар судлалын үндэсний төвд голомт үүссэн. Одоогийн байдлаар, коронавирусний халдвар гурван хүнд илэрсэн. Харин ойрын хавьтлын 80 хувьд хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.

ЭМЯ-ны зүгээс Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ