А.Амбасэлмаа: Голомтот халдваруудын дараа хүн амын дунд халдвар бүртгэгдэх эрсдэл өндөр байна

Шинээр илэрсэн 39 тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 38 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Нийт тусгаарлагдсан хүмүүсээс эмнэлгийн ажилтан 3 байгаа бол 30 хүн нь гэр бүлийн, 5 нь өвчтөн байна. Баянзүрх дүүргийн голомттой хамааралтай тохиолдол 184 болсон. Үүнээс өвчтөн 82, сахиур 24, эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн хамааралтай 28 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой хавьтлуудын хоёр дахь шинжилгээ дуусаж байна. Зарим хүмүүсийн гурав дахь шинжилгээ эхэлсэн.
Улаанбаатар хотын өмнөх голомтуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. ХСҮТ-ийн голомтын эхний батлагдсан гурван тохиолдлын хавьтлуудын 80-90 хувьд шинжилгээ хийж байгаа бөгөөд нэмж илрээгүй байна. ХСҮТ-д гарсан голомттой холбоотой гүнзгийрүүлсэн тандалт судалгаа, өргөжүүлсэн сорьцуудыг цуглуулах ажил үргэлжилж байна” гэлээ.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ