ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт 6, Баянзүрх дүүргийн голомтод 10 тохиолдол нэмэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад  нийт 8894 хүнд хийгдсэн шинжилгээнээс 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 16 тохиолдол Улаанбаатарт хотод бүртгэгдсэн байна.10 тохиолдол нь Баянзүрх дүүргийн голомтоос нэмэгдсэн. Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн нийт тохиолдол 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19 байна. Их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч 1, жолооч 1 байна.  Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн сувилагч, ариутгагч нараас илэрлээ.

 Ингээд Улаанбаатар хотод нийт 340, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 666 боллоо. 

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1137, эдгэрсэн 711 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  416  хүн эмчилгээнд байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ