Улаанбаатарт халдварын 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд холбогдох лабораториудад 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн ба 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой халдвартайгаар бүртгэгдсэн байна.
Хоёр нь Токио Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс илэрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ