Жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд замд Hyundai aero BUS маркийн автобусны жолооч, 45 настай, эрэгтэй, М нь замын хайс, хашлага болон мод мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна.

Уг автобус 7 зорчигчтой хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.

Иймд жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

134520582_1920655234741890_6795401007673389605_o-1024x768 Жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ