Хүүхдийн төлөө теле тоглолтын үеэр төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, ₮2.2 тэрбум гаруй хандив цугларчээ

Эх сурвалж: Соёлын яам
Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар баяртай мэдээ дуулгаж Соёлын сайд С.Чулуунд батламж гардууллаа.
Батламжид:
Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.
Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн Монголын ард түмэн яг одоогийн/2020.12.30-ны оройн/ байдлаар теле тоглолттой зэрэгцэн 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөсөн бол тоглолт дуусахад 2.2 тэрбум гаруй төгрөг цугларчээ. Таны хандивласан төгрөг бүр зөвхөн хүүхдийн хөгжлийн төлөө зориулагдахаас гадна олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ил тод нээлттэй хэрэгжих юм.
Монголчууд шинэ оны босгон дээр бүхнийг хүүхдийн төлөө зориулахаар нэгдэж байна.
Засгийн газар хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Энэ сангийн хөрөнгийг / цаашид нэмэгдэх / хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ