Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага "Pfizer/ BioNTech" вакциныг бүртгэлээ

Одоо НҮБ-ын Хүүхдийн сан, Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай орнуудад түгээх вакцинаа худалдан авах боломж нээгдэж байгаа юм. "Энэ бол COVID-19 вакцины хүртээмжийг хангахад чиглэсэн нааштай алхам" гэж ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах доктор Мариангела Симао мэдэгджээ.
ДЭМБ-аас Pfizer/ BioNTech вакцин нь аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан тухай тайландаа дурджээ. Улмаар тус байгууллагаас нэгдүгээр сарын 5-нд вакцин түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна. Гэтэл хүний эрхийн байгууллагууд хөгжингүй орнууд хэт олон тоогоор вакцинд худалдан авч буй санаа зовниж байгаа.
Эмнести Интернэшнлийн саяхны тайланд Moderna Inc-ийн бүх вакцин, Pfizer/ BioNtech-ийн бүтээгдэхүүний 96 хувийг Канад, Их Британи, АНУ зэрэг чинээлэг улсууд худалдаж аахаар захиалгаа баталгаажуулсан болохыг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ