22 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,308 болж байна

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. \2021.01.05, 11:00 цаг\
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11581 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байна. Тэдний 12 нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой. Мөн өвчилсөн сувилагчийн гэр бүлийн дөрвөн хүн. Бусад сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтлууд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхны болон хоёр, гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 491 болсон.
Энэ хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод халдвар 817 болсон. Сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1308 боллоо. Үүнээс 884 хүн буюу 67.6 хувь нь эдгэрсэн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 413 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ