"Мөнххада"-гийн голомтоос 17 хүн халдвар авчээ

Улаанбаатар үүсээд буй голомтуудын халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нэг том голомт нь Мөнххада компани болоод байгаа юм. Тухайн компани арванхоёрдугаар сарын 14-22-ны хооронд ажилласан бөгөөд 22-ны өдөр нууцаар томоохон арга хэмжээ зохион байгуулсныг Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн. Ингээд хоёр ажилтан нь халдвартай нь батлагдаж, улмаар тархалт нэмэгдсээр байна. 

Тус компанийн голомтоос 17 хүн халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр "Зургаан ажилтан нь халдвар авч, үүнээс улбаалаад ар гэрийн 11 хүн халдвар авсан байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ