БЗД-ийн халдвар 288, БГД 60, СХД 40, СБ 33, ЧД 25, ХУД 42 болжээ

ХӨСҮТ-өөс халдвар бүртгэгдсэн дүүрэг, хороодын мэдээллийг танилцуулав. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1308, эдгэрсэн 884, эмчлэгдэж байгаа 413 байна. Үүнээс 272 хөнгөн, 126 хүндэвтэр, 12 хүнд, 3 хүн маш хүнд байгаа аж. Ингээд сүүлийн 24 цагийн дотор 5 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Харин дотоодын халдвар 817, Улаанбаатарт батлагдсан тохиолдол 491 байна.
- Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 25 хороодоос нийт 60 тохиолдол,
- Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 хороодоос нийт 288 тохиолдол,
- Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 5, 7, 8, 9, 13, 19, 23, 24, 26, 29, 30, 36, 38 хороодоос 40 тохиолдол,
- Сүхбаатар дүүргийн 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 33,
- Чингэлтэй дүүргийн 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 19 дүгээр хорооноос 25,
- Хан-Уул дүүргийн 4, 10, 14, 16, 18, 20, 21 хороодоос 42 тохиолдол,
- Налайх дүүргийн 3 дугаар хороо 2 тохиолдол
- Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ