41 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна \2021.01.06, 11:00 цаг\
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь өнгөрсөн өдөртэй харьцуулахад 19 тохиолдлоор нэмэгдлээ. Нийт тохиолдлын тоо 1349 боллоо.
АЧТАН ЭМНЭЛГИЙН ХАВЬТЛУУДААС 9, ТЭНҮҮН-ОГООГИЙН ТАВАН ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ"
Нийтдээ 16377 хүн ПСР шинжилгээ хийхэд 41 хүнээс халдвар илэрсэн. Халдварууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд 5 нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилтан, бусад нь Ачтан эмнэлгийн эмч ажилчид болох 9 хүний хавьтлуудаас 16 тохиолдол бүртгэгдсэн. Бусад тохиолдол нь Тэнүүн-Огоо компанийн таван жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр хүн, бусад тохиолдлууд нь БЗД-ийн эмнэлгийн гэр бүлийн хавьтлууд зэрэг тусгаарлагдсан хавьтлуудаас илэрсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ