Туркэд өчигдөр 8.908 хүн эдгэжээ

"Сүүлийн 24 цагийн дотор коронавирустэй 8.908 хүн эдгэлээ. Одоогийн байдлаар нийт эдгэгчдийн тоо 2,155.338 болов" гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдэв. Түүний өгүүлсэнчлэн коронавирусийн халдварын батлагдсан нийт тохиолдол өнгөрсөн хоногт 2,270.101 болж өссөн бөгөөд 14.494 шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн сүүлийн 24 цагт цар тахлын улмаас 194 хүн нас барж, эл үзүүлэлтийн тоо 21.879-д хүрсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ