ЭМЯ:13 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронвируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.01.07/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь  орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн Голомт банкны ажилтнаас  тандалт судалгаагаар covid-19 илэрсэн.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр кино үйлдвэрийн ойролцоох Голомт банкаар 12-р сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг анхаарууллаа. “Голомт” банкны тус салбарын теллер халдвар авсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ