"Өмнөговь руу бусад газрын нүүрс тээврийн жолооч нарыг II/1-нийг хүртэл нэвтрүүлэхгүй"

комиссын хурлаар шийдвэрлэсэн аж.
Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийг ногоон бүс болгон зарласан ч хулгайн замаар нэвтрэх оролдлого их гарч буй аж. Иймд иргэд дээрх шийдвэрийг дагаж, өөрийгөө болон ойр дотныхон, цаашлаад нийтийн эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байхыг уриаллаа. Хулгайн замаар тээвэр хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх юм.
Зөрчлийн тухай хуулийн дагуу гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн, эсхүл саатуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар, эсхүл 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах бол хуулийн этгээдэд 5000 нэгжтэй тэнцэх торгууль оногдуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ