Туркэд шатахууны үнэ өсөв

Өнгөрсөн шөнөөс эхлээд Турк улс даяар шатахууны үнийг нэмэхээр болсноо тус улсын Газрын тос, хийн үйлдвэр ажил олгогчдын нэгдсэн холбооноос мэдэгджээ. Тодруулбал нэг литр шатахууны үнэ 11 куруш буюу 4,8 центээр нэмэгдэж байгаа аж. 11 куруш тутмын дөрөв нь хэрэглээний тусгай татвар болох гэнэ. Ингэснээр нэг литр шатахуун Истанбулд 7,24 лир, Измирт 7,30 лир, Анкарад 7,29 лир болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ