Хязгаарлалтын дэглэм тогтоосон Баянгол дүүргийн 5, 6-р хороонд байр тус бүрээр шинжилгээ авна

Өнөөдөр 03:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахаар боллоо.
Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах юм байна. Иймд иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг Баянгол дүүргийн шуурхай штабаас уриаллаа.
Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм байна. Хязгаарлалт тогтоосон 5, 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Хязгаарлалтын бүсээс орох, гарах хөдөлгөөн хязгаарлалттай.
Иргэд зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ