Нийгэм Төв аймгийн Аргалант сумын нутагт 270 гаруй бугын сүрэг орж иржээ

Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж, хүйтэрч байгаа тул тус суманд суурьшиж буй нэн ховор амьтдад тэжээл тавьж өгчээ.

Тодруулбал, тус сумын нутагт зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээр 10 дугаар сарын сүүлээс хойш хоёр сар орчим тариалангийн хашаатай талбай болон сумын төв орчимд суурьшиж байгаа аж.

135480902_3626067270776184_2443444299053028703_n Төв аймгийн Аргалант сумын нутагт 270 гаруй бугын сүрэг орж иржээ

Ийнхүү сумын  Засаг даргын Тамгын газраас биотехникийн арга хэмжээ авч бугад Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг 3 цэгт 450кг ногоон тэжээл тарааж тавьсан байна.

Эдгээр амьтдад сумын Засаг даргын Тамгын газраас байнгын хараа хяналт тавьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үхэж, хорогдсон тохиолдол гараагүй. Цаашид биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийх болно гэж сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  Н.Ширнэн хэллээ.

134931743_3626067247442853_2232579338510353346_n Төв аймгийн Аргалант сумын нутагт 270 гаруй бугын сүрэг орж иржээ

135720093_3626066287442949_5733723425480810713_n Төв аймгийн Аргалант сумын нутагт 270 гаруй бугын сүрэг орж иржээ


СЭТГЭГДЭЛ БИЧИХ