ЭМЯ: "Ачтан", "Тэнүүн-Огоо" голомтуудын ажиглалтад байсан 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 13 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өчигдөр 13,773 иргэний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнө нь халдварын тохиолдлуудын хавьтал гэж үзэж тусгаарлагдсан хүмүүс байна. Мөн бүгд Улаанбаатар хотод гарсан тохиолдлууд боллоо. Аймгуудад халдвар нэмж бүртгэгдсэнгүй.

Ийнхүү Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,408 болж, 896 хүн эдгэрээд байгаа бол одоогоор 501 хүн эмчлэгдэж байна” гэж мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд Ачтан эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн, Тэнүүн-Огоо зэрэг голомтуудын ажиглалтанд байсан хүмүүс юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ