Такси компаниудад өндөр төлбөрт дугаараар дуудлага авахгүй байхыг анхааруулжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас таксины үйлчилгээ эрхлэгч компаниудад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоот хүргүүлжээ. Учир нь, таксины үйлчилгээ эрхлэгч компаниуд дуудлагын утас ашиглахдаа энгийн төлбөрт дугаар (1800) ашиглах ёстой ажээ. Гэвч бүх төрлийн мэдээлэл, лавлагааны зориулалттай, минут нь 500-700 төгрөг хооронд төлбөртэй дугаар (1900) дугаар ашиглаж такси дуудлагыг дамжуулан холбох маягаар авдаг байна. Энгийн төлбөрт дуудлага 1800-1950, 1800-1991 гэх мэт энгийн утас тарифт дугаарууд байсаар атал 1900-1950, 1900-1991 дугаар ашигладаг нь өндөр ашиг олох гэсэн санаатай үйлдэл гэж үзсэн байна. 1900-1950 дугаар руу нэг минут залгахад 700 төгрөгний тарифтай байдаг бол 1800-1950 дугаар нь энгийн тарифтай юм. Мөн 1900-1991 дугаар нэг минут нь 500 төгрөгний тарифтай бол 1800-1991 нь энгийн тарифтай байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ