Улаанбаатарт -14 градус хүйтэн байна

Нийслэлд өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хэм хүйтэн байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны нэгдүгээр сарын 9-ний 08.00-20.00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27, Хэнтийн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр 18-23, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ