QR кодоор хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ажлын үнэмлэхийг давхар шалгаж эхэлжээ

Хатуу хөл хорионы үед ажиллаж байгаа алба хаагчид хөдөлгөөнд оролцохдоо QR код бүхий авто машинаар зорчиж байгаа. Гэхдээ сүүлийн үед QR код бүхий автомашиныг тухайн эзэмшигч бус гэр бүлийнхэн, найз нөхөд нь хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас QR код бүхий автомашинаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ажлын үнэмлэхийг давхар шалгаж эхэлжээ. Хэрвээ тухайн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ ажлын үнэмлэхгүй зорчиж байвал QR кодыг хураах арга хэмжээ авч эхлээд байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ