Даваа гарагаас QR шаардлагагүйгээр автомашинаа унаж болно

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:     -Нийт 18 чиглэлийн үйл ажиллагааг хориглож бусад салбарын ажил даваа гарагийн 06.00 цагаас  хэвийн явагдана. Мөн тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ашиглахаа болино. Нэг өдөр  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлагдаад бусад өдөрт энгийн зорчино.     Хот, хоорондын хөдөлгөөний хувьд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд тавигдах хорионы дэглэм хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд Улаанбаатараас гарахад PCR шинжилгээний хариуг зайлшгүй шаардана" гэв   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ