Хөл хорионы зэргийг бууруулсан ч нийслэлд халдварын голомт хэвээр байгаа

 НОК-ын шийдвэрээр ирэх даваа гарагаас буюу 1 дүгээр сарын 11-ний өглөөний 06.00 цагаас эхлэн нийслэлд хатуу хөл хорионы зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих талаар өнөөдөр мэдээлэв. 

Мэдээллийн үеэр НОК-ын гишүүн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хөл хорионы зэргийг бууруулсан ч нийслэлд халдварын голомт хэвээр, өндөр эрсдэлтэй байгааг сануулав. Тэрээр, бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж зарим салбарын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан "COVID-19"-ийн шинжилгээг хийлгэх эрэлт их үүсэж байгаа.

Тэр хэрээр шинжилгээ авах ачаалал нэмэгдэж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөрт ойролцоогоор 20 шахам мянган иргэнийг хамруулж байна. Тэгэхээр ажил алба эхэлж, зарим үйлчилгээ сэргэж буй учир ажилтнуудыг заавал бүгд шинжилгээнд хамрагд гэсэн шаардлага тавих хэрэггүй, хамгийн гол нь алба хаагч, ажилтан ажилчид халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахих нь чухал байгааг онцоллоо. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ