ЭМЯ: Шинээр 21 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 929 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 9-нд нийт 22993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч буюу зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 409 болж байна.
Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрсэн бол үлдсэн 19 тохиолдол нь шинээр үүсээд байгаа кластер голомтуудаас бүртгэгджээ.
"Мөнххада" компаниас улбаатай нэг ажилтан гэр бүлийн 4 хүнээс шинээр халдвар илэрсэн. Мөн "Ачтан" эмнэлгийн нэг ажилтан гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Энэ хүн "Сонгдо" эмнэлгийн лабораторийн ажилтан байна. Тиймээс "Сонгдо" эмнэлэгээс 160 хүнээс шинжилгээ авсан. Тандалт, шинжилгээний ажил үргэлжилж байна.
Нийтдээ 1094 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2050 хүн ажиглалт хянлатад байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 929 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 603
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1429, эдгэрсэн 896 байна. 64.2 хувь нь эдгэрсэн.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 522 хүн эмчлүүлж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ