Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн хүн нас баржээ

Нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 239 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 166 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байсан бол 63 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.
Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн иргэн нас барсан байна. Гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ