"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д шаардлага хүргүүлжээ

Ерөнхий сайд оны өмнө мэдээлэл хийж 9 салбараас бусад аж ахуй нэгжүүд, бүх өрхийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцахаар болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төлбөр гарахад иргэд өмнөхөөсөө илүү гарлаа гэх гомдол гаргах болсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн “УБЦТС” ТӨХК-ийн иргэд, хэрэглэгчдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах болсонтой холбогдуулан цахилгааны төлбөр өндөр гарсан гэх асуудал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэрэглэгчид хэрэглээгээ тооцож, хянах боломжгүй, цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалтын мэдээлэл тодорхой бичдэггүй зэрэг зөрчил илэрчээ. Тус хяналт, шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг арилгуулахаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ