Монголд газар хөдөлсний дараа Тувагийн зургаан хотод онцгой байдлын дэглэм тогтоов

 "Монгол улсад газар хөдөлсний дараа Тувагийн зургаан хотын захиргаанд онцгой байдлын дэглэм нэвтрүүлсэн" гэж тус БНУ-ын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжиллаа. "Онцгой байдлын дэглэмийг зургаан хот, түүний дотор Кызыл хотын нутаг дэвсгэр дээр нэвтрүүлсэн" гэж засгийн газар нь мэдэгджээ. Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-Оол "Газар хөдлөлтийг Кызыл, Тере-Хол, Эрзин, Каа-Хем, Кызыл, Тожинскийн оршин суугчид мэдэрсэн. Хүний амь эрсдээгүй, сүйрэл болоогүй, амьдралыг дэмжих байгууламжууд хэвийн ажиллаж байна. Гэхдээ газар хөдлөлтийн үр дагаврыг шинжлэх ажлыг хийсээр байна" гэж тэрээр "В Контакте" хуудсандаа бичсэн аж.            Мөн өдрийн эхээр ОХУ, Монголын хил дээр газар хөдөлсөн ба Москвагийнхаар 00:32 цагт 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн аж. Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвийн сайтад мэдээлснээр эх үүсвэр нь 10 км-ийн гүнд байрлаж, Эрхүү мужийн Ангарск хотоос баруун өмнө зүгт 277 км зайд байрласан аж. Харин Эрхүү хотод таван балл хүртэл хүчтэй мэдрэгдсэн гэнэ. Газар хөдлөлтийн голомт нь Монгол улсын Хөвсгөл нуурын ойролцоо байсан ба 8,7 баллын хүчтэй хоёронтаа доргижээ. Эрхүүд хохирол бүртгэгдээгүй аж.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ