Тамаваши Б.Мөнх-Оргил анхны даваагаа авав

            Хацү башёгийн гурав дахь өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Мидорифүжид ваташикомигоор, Ичиножо А.Ичинноров Болгарын Аойямад цүкидашигаар ялагдсан бол Кирибаяма Б.Лхагвасүрэн Шиманоумиг хатакикомигоор, Тамаваши Б.Мөнх-Оргил Котошёохог уватэхинэригээр, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Гүржийн Точиношиныг ёрикиригээр давжээ. Кирибаяма, Ичиножо, Тэрүнофүжи нар хоёр даваа, нэг унаатай, Тамаваши нэг даваа, хоёр унаатай болсон аж. Харин Хоошёорюү нэг ч ялалтгүй.                                     
 Нэг ч унаагүй байсан озэки Шёодай маэгашира Дайэйшёод дийлдсэнээр унаагүй санъяку буюу маэгаширагаас дээш цолтонгүй болов.                       Өнөөдөр Хоошёорюү Саданоумитэй, Ичиножо Котоэкотой, Кирибаяма Рюүдэнтэй, Тамаваши Окиноумитэй, Тэрүнофүжи комүсүби Такаясутай хүч үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин