13 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,469 бүртгэгдлээ

2021 оны 1-р сарын 12-нд 16975  хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Ачтан эмнэлгийн, тусгаарлалтад байсан 1 эмч, 
  • БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн,
  • Батлагдсан тохиолдлын хөрш 1 хүн,
  • БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал хөрш, гэр бүлийн 4 хүн

Ийнхүү Улаанбаатарт халдварын тохиолдол 643 болжээ. Улсад кластераар бүртгэгдсэн 969 тохиолдол, нийт бүртгэгдсэн 1469 тохиолдлын 909 буюу 61,9 хувь эдгэрчээ.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ