Д.Трампын зөвлөх бүсгүй Цагаан ордонг орхив

            Хэдхэн хоногийн дараа сэнтийгээсээ буух АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг Хоуп Хикс Цагаан ордонг орхисон тухай CNN мэдээллээ. Өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан 32 настай тэр, 2017-2018 онд Цагаан ордонд Харилцаа холбооны газрын даргын алба хашиж байсан ч ерөнхийлөгчийн төлөө худлаа ярьж буйгаа хүлээн зөвшөөрсөн дуулианы дараа огцорчээ. Үзэсгэлэнт энэ бүсгүй 2020 оны хоёрдугаар сард одоогийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар эргэж ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алдарт эхийн одон гардуулна
Уржигдар 08 цаг 38 мин