УНТЭ өвчтөнийг Хүлээн авах тасагт ирсэн даруйд нь ТУСГААРЛАЖЭЭ

УНТЭ-т ирсэн өвчтөн өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд ходоодны цус алдалт гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ. Өвчтөнөөс Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасагт ирсэн даруйд нь түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу эерэг гарсан тул сэжигтэй тохиолдол гэж үзэн, яаралтай тусгаарлаж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Өнөөдөр өглөө PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан байна. Түүнийг эмнэлгийн тасаг дотогш оруулалгүй тусгаарлан, шаардлагатай эмчилгээг үзүүлж байгаа тул олон хүнтэй хавьтал болоогүй аж.
.jpg)
.jpg)
.jpg)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ