Маршрутын бус зам явсан 107 зорчигч бүхий 50 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

ТЦА
Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 1-19-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот руу 14,161 тээврийн хэрэгсэл 27,167 иргэн орж ирсэн бол Улаанбаатар хотоос 17,161 тээврийн хэрэгсэл 34,564 иргэн гарчээ.
Түүнээс гадна энэ хугацаанд иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, хулгайгаар иргэдийг зөөх явдал их гарлаа.
Хяналт, шалгалтаар нийтдээ 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн зорчсоныг илрүүлэн шинжилгээ өгөөгүй байсан 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 иргэнийг гэрийн ажиглалтад аваад байна.
Улс орны хэмжээнд хорио цээрийн нөхцөл байдалтай үед УОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа энэ үйлдэл нь хор уршиг ихтэй бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэйгөөр авч үздэг гэдгийг иргэдэд анхааруулж байна.
Товчоод тойрсон хяналт, шалгалтад цагдаагийн байгууллагаас нэг ээлжид 22 автомашин 40 алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Төмөр замын нүхэн гарцууд болон хот тойрсон замуудыг блокоор болон бусад зүйлээр хааж, хяналт тавьж байгаа.
Улаанбаатар хотоос бусад бүх аймаг ногоон бүс болсон. Тиймээс эрсдэлийг гадагш гаргахгүй байхад иргэн бүр хариуцлагатай байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сануулж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ