Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг 260 гаруй сая төгрөгөөр торгожээ

Ковид19 цар тахалтай холбоотойгоор хил хаасан учраас тусгай үүргийн захиалгат болон транзит 111 удаагийн нислэгээр БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ, Турк, АНУ зэрэг улсаас нийт 21322 иргэн, төмөр замын болон авто замын хилийн боомтоор Монгол Улсын нийт 6756 иргэнийг тус тус татан авч тусгаарлажээ. ЦЕГ-аас авсан мэдээллээр тусгаарлах байруудад байрлуулах үед иргэдийг тээвэрлэх, дэглэм сахиулах үеийн хамгаалалт, зохицуулалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 13258 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд хорио цээргийн дэглэм зөрчсөн нийт 559 зөрчил илрүүлж, 38 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилсан байна. Түүнчлэн зөрчил гаргасан иргэдийг 260.330.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ