Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын шалгалтад хэд хэдэн эмнэлэг унажээ

Шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, иргэд ажилтнуудын халууныг хэмжих, макс зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
Улаанбаатар хот болон Ховд, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон, Дундговь аймгийн зарим эмнэлэгт илэрсэн тул албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ