Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч УИХ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан.

Энэ нь хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм.

Тиймээс хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-аас олон нийтэд мэдээлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ