Улаанбаатараас Завхан аймагт очсон 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн 2 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан байна. Тиймээс сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ.
Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны нэгсарын 27-ны өдрийн 19.00 цагаас 2021 оны нэгсарын 28-ны өдрийн 21.00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэсэн гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ