Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэх боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд өчигдөр /2021.01.27/ 19:14 цагт гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан.
Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдэж, өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэрийг маргааш гардуулж өгөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ