ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 1742 боллоо

  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 32 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 32 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Интермэд эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн 4 иргэнээс халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Интермэдээс ирсэн нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Тэрбээр гэртээ өвчнөө хүндрүүлсэн байна. 

Халдварыг тодруулбал, "БЗД Х апартмент," "Микс пицца", Наркологийн төв эмнэлгийн хавьтал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомтоос. ББСБ-ын ажилтан өвдөж, эгч нь халдвар авсан. Эгч нь асрамжийн газар ажиллуулдаг. Найман хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Үүнээс болж багш, хоёр хүүхэд өвдсөн.

Дорноговь аймаг руу замын ажил хийхээр явсан иргэдийн 1 иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Баталгаажуулах сорьц Улаанбаатар руу ирж байна.

 Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908 болж байна. 

 Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 1234 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1742, эдгэрсэн 1321 эмчлэгдэж байгаа 408 байна. Үүнээс 353 хөнгөн, 53 хүндэвтэр, 1 хүнд, маш хүнд 1 хүн байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ