"Интермэд" эмнэлэгт шинжилгээ өгч батлагдсан иргэний биеийн байдал маш хүнд байна

Улсын хэмжээнд 14,495 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн нь Улаанбаатар хотын иргэд гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн. Тэгвэл дээрх батлагдсан тохиолдлууд дунд өчигдөр "Интермед" эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн нь багтаж байгаа юм. Тэдний нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд амьсгалын аппарат залгаад байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга хэлсэн. Түүний хэлснээр дээрх иргэн гэртээ биеийн байдлаа хүндрүүлээд ирсэн бололтой.
Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа үргэлжилж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ