Интермэд эмнэлэгт хандсан иргэн гэртээ биеийн байдлаа хүндрүүлсэн байсан

Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 2021.01.29-ний үүрээр 03:00 цагт үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг коронавирусийн халдвар хэмээн сэжиглэн дагалдаж яваа хүний хамт тусгаарлах арга хэмжээг шуурхай авснаа тус эмнэлгээс мэдээлжээ.

Тус эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр эерэг гарсныг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулсан тул журмын дагуу өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн аж.

Шөнийн 03.00 цаг байсан тул тухайн үед өөр үйлчлүүлэгч хамт байгаагүй, тусгаарлалт ариутгалыг хийсэн гэлээ.

Одоогоор дээрх иргэний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратай байгаа гэж ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр хэлж байсан. Түүнийг гэртээ байх хугацаандаа биеийн байдлаа хүндрүүлсэн байж болзошгүй хэмээн ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ