ЭМЯ: 61 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Улаанбаатарт өнөөдөр 61 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 61 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна гэв.
Ингээд идэвхтэй байгаа голомтуудыг танилцуулав.
-"Монгол шир" үйлдвэрийн нийт 45 тохиолдол болсон. 22 нь ажилтан нь байхад түүнээс улбаатай гэр бүл, найз нөхөд гээд 23 байна. Өчигдөр тус голомт 25 байсан бол өнөөдөр ийнхүү 45 болжээ.
-Х апартмент хотхон нийт 13 тохиолдол болсон.
-ББСБ-ын 7 хүн өвдөхөд тус ажилтнуудын ар гэр, төрөл садан, найз нөхөд, тус байгууллагаар үйлчлүүлсэн иргэд, Жи Би Плазад хамт оффислодог хүмүүс гээд нийт 42 тохиолдол байна. Тус голомтын халдвар өчигдөр 40 байсан бол өнөөдөр 42 болсон байна.
-Сүхбаатар дүүргийн Бэлхийн гутлын цехтэй холбоотой 6 хүн өвдөхөд гэр бүл, найз нөхөд гээд 31 тохиолдол болсон. Тус голомт өчигдөр 26 байсан бол өнөөдөр 31 болсон байна.
-СХД-ийн Худалдааны төвийн 3 лангууны худалдагчаас халдвар илрэхэд ар гэр, төрөл садан гээд 25 хүн өвчилсөн байна. Тус голомт өчигдөр 17 байсан бол өнөөдөр 25 болсон байна.
-Амгалан амаржих газраас нийтдээ 7 тохиолдол бүртгэгдээд байгаа. Хоёр нь төрсөн эх байхад, бусад нь эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууд байна. Үүнтэй холбоотойгоор тус газрын үйл ажиллагааг зогсоож, эрэмбэлэн ангилалт хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ