Тархины хорт хавдартай хүүд тусалцгаая

Сурч боловсрон улс эх орондоо ихийг хийж бүтээх зорилго тээсэн ч 18-хан насандаа тархины хорт хавдар гэх аймшигт өвчнөөр шаналж буй З.Мөнхболд хүүд амьдрал бэлэглэх халуун сэтгэлийн хандивын аян өрнөж байна.

З.Мөнхболд нь 2020 оны есдүгээр сард Монголын үндэсний их сургуулийн эрх зүйн ангид орсон ба одоогоос зургаан жилийн өмнө авто осолд орж байжээ. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаас эхлэн таталт өгч, ухаан алдаж эхэлсэн байна.

Түүний тархины зүүн талын чамархай хэсэгт уйланхай үүссэн бөгөөд улмаар тархины хорт хавдар болох нь тогтоогдсон аж. Уг өвчний хагалгааг зөвхөн гуравдугаар эмнэлэгт хийх боломжтой боловч эрсдэл өндөртэй, 50 хувийн магадлалтай тул гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар үзжээ.

Хагалгааг Өмнөд Солонгос улсад 100 хувь хийх боломжтой гэж хариу өгсөн учраас эмчилгээний зардал болох 120-160 сая төгрөгийн зардлыг олох хэрэгтэй болсон байна.

Иймд гэр бүлийн зүгээс хандивын аян эхлүүлж тусламжийн гараа сунгахыг хүсэж байна.

Хандивын данс: Хаан Банк: 5219034935 (З.Мөнхболд)
Facebook Group: Мөнхболд - Гэрэлт ирээдүй
Холбоо барих утасны дугаар: 99413998 ; 86111234




СЭТГЭГДЭЛ БИЧИХ