Аман хуур, Элизабит хотхоны байранд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоожээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 26 дугаар хороо Элизабит хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орц, 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33в байрны 1 дүгээр орцонд тус тус сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авчээ.
Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байрны иргэдийг шинжилгээнд хамруулах, хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж ажиллаж байна.
Тусгаарлалтад орсон иргэд,
Та бүхэн тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг БЗД-ийн Онцгой комиссоос анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ