Хатуу хөл хорионы дэглэмийг хангуулахаар хотын захирагч чиглэл өгөв

Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-ээс 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга, нэг шинжилгээ" авахтай холбогдуулж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох агентлагийн дарга нар үүрэг чиглэл өгч, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

"Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 420 мянган өрхөөс тус бүр нэг иргэн хамруулахаар төлөвлөж буй. Уг шинжилгээг зохион байгуулахад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хангаж ажиллах ёстой шүү гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ